АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ АХМАДЫН УРЛАГИЙН II ИХ НААДАМ БОЛЛОО

2022.10.10
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Хэнтий аймгийн Засаг даргын нэрэмжит Ахмадын урлагийн II их наадмын нээлт өнөөдөр Биеийн тамир, спортын газарт боллоо. Тус наадмыг нээж аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав үг хэлэв. Тэрбээр “Аймгийн Ахмадын хороотой хамтран зохион байгуулж буй энэхүү урлагийн наадамд 15 сумын 100 гаруй ахмад уран бүтээлчид маань оролцож байна.

Хэнтий аймгийн Засаг даргын нэрэмжит Ахмадын урлагийн II их наадмын нээлт өнөөдөр Биеийн тамир, спортын газарт боллоо. Тус наадмыг нээж аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав үг хэлэв. Тэрбээр “Аймгийн Ахмадын хороотой хамтран зохион байгуулж буй энэхүү урлагийн наадамд 15 сумын 100 гаруй ахмад уран бүтээлчид маань оролцож байна. Өнөөдрийн наадмаар шүүгчид маань дүнгээ гаргаж маргааш (2022.10.08) гала тоглолтоо хийнэ. Энэ мэт урлаг соёлын үйл ажиллагаагаар дамжуулан аймгийнхаа ахмадуудтай 100 жилийн ойн баярын арга хэмжээний нээлтэд хамтарч ажиллах зорилгоор төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. Ойн баярын арга хэмжээнд 100 морин хуурч, 100 уртын дуучныг нас харгалзахгүйгээр оролцуулахаар бэлтгэж байна. Энэ ташрамд, ахмадуудыгаа ойн баярт идэвхтэй оролцоорой гэдгийг хэлмээр байна. Ингээд Ахмадын урлагийн их наадамд нь амжилт хүсэж, хүрэлцэн ирсэн бүх ахмадууддаа эрүүл энх сайн сайхныг хүсье” хэмээн ярилаа.