БАТШИРЭЭТ СУМАНД БАРИГДАЖ БАЙГАА ОНОН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР 10 ДУГААР САРЫН 15-НД АШИГЛАЛТАД ОРНО

2022.10.10
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Аймгийн Засаг даргын Тамгын газар
Батширээт сумын төвөөс зүүн хойш 3 км-т улсын төсвийн 6,4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баригдаж буй 209 метр урттай Онон голын төмөр бетон гүүрний ажилтай аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан болон холбогдох албаны хүмүүс танилцлаа.

Тус сумын Онон гол дээрх хуучин модон гүүр нь шар усны үер болон цөн түрэлтэнд эвдэрч голын хойд талд амьдардаг хүмүүс сумын төвөөс тусгаарлагдаад байсан бол 2021 оны долдугаар сараас эхлэн 209 метр урттай төмөр бетон гүүрийн ажлыг “Тэргүүн саруул зам” ХХК түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн гүйцэтгэж эхэлсэн. Гүүрний ажлын явц одоо 99 гаруй хувьтай үргэлжилж байгаа бөгөөд 10 дугаар сарын 14-нд хүлээлгэн өгөх аж.