АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Л.БАТСАЙХАНААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ БАТШИРЭЭТ СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА

2022.10.06
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Сумдын мэдээ
Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг Батширээт суманд ажиллаж, бүтээн байгуулалтын ажлын явц болон өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж байна.
Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг Батширээт суманд ажиллаж, бүтээн байгуулалтын ажлын явц болон өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж байна.
Тус суманд соёлын төв, ЕБС-ийн 100 хүүхдийн ортой дотуур байр, эмнэлгийн өргөтгөл зэрэг бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа бөгөөд соёлын төвийн барилгын ажлын хувьд төмөр каркас зангидаж дууссан, бетон дүүргэлт хийгдээд байна. Харин эмнэлгийн өргөтгөлийн хувьд хоёр давхар төмөр каркас зангидаж, бетон дүүргэлт хийгдэж дуусжээ.
Өвөлжилтийн бэлтгэл ажил 100 хувь хангагдаад байна.