ХЭРЛЭН СУМЫН НЭГДҮГЭЭР БАГИЙН АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2022.10.03
Бид хан хэнтийнхэн Аймгийн Засаг даргын Тамгын газар
Хэрлэн сумын ЗДТГ-аас жил бүр Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан сумынхаа баг бүр дээр ахмадууддаа зориулсан "Ахмадаа хүндэтгэе" баярын арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай.
Хэрлэн сумын ЗДТГ-аас жил бүр Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан сумынхаа баг бүр дээр ахмадууддаа зориулсан "Ахмадаа хүндэтгэе" баярын арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай.
Үүний дагуу өнөөдөр Хэрлэн сумын 1 дүгээр багийн харьяалалгүй ахмадуудад зориулсан баярын арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээний нээлтэд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, Хэрлэн сумын ИТХ-ын дарга Г.Бат-Эрдэнэ, Хэрлэн сумын Засаг даргын орлогч Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй албаны хүмүүс оролцож, ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр 1 дүгээр багийн ахмад настан Я.Батсүх Хан Хэнтийн алдартан тэмдгээр, Ж.Дулмаа, Л.Цэен нар Чингис хотын хүндэт тэмдгээр тус тус шагнагдлаа. Хэрлэн сумын 1 дүгээр багийн хувьд 280 гаруй харьяалалгүй ахмадууд амьдарч байна.