АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НОРОВЛИН СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА

2022.09.15
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Аймгийн Засаг даргын Тамгын газар
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав Норовлин, Дадал, Баян-Адарга сумдын өвөлжилтийн бэлтгэл байдлыг шалгахын зэрэгцээ бүтээн байгуулалтын ажлуудтай биечлэн танилцахаар сумдад ажиллаж байна.
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав Норовлин, Дадал, Баян-Адарга сумдын өвөлжилтийн бэлтгэл байдлыг шалгахын зэрэгцээ бүтээн байгуулалтын ажлуудтай биечлэн танилцахаар сумдад ажиллаж байна.
Тодруулбал 2022 онд улсын төсвөөр Норовлин суманд 39,6 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байгаа.
Үүнээс 4,0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 400 хүний суудалтай Соёлын төвийн барилгын ажлыг “Си Эйч Би Жи" ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд нийт гүйцэтгэл 85 хувьтай, дотоод заслын ажил 95 хувьтай байна.
Тус барилгын ажил 2020 онд эхэлсэн тул одоогийн нөхцөл байдалд барилгын материалын үнэ өссөнтэй холбогдуулан төсвийн зөрүү өндөр гарсан учраас пассатны хийцийг өөрчлөх саналаа Барилга хөгжлийн төвд хүргүүлжээ. Энэ асуудал шийдэгдвэл тус соёлын төв энэ жилдээ 100 хувь ашиглалтад орно.
Харин “Шихихутаг-нууц товчоо" түүхэн аялал жуулчлалын цогцолборын барилгын ажлын явц 70 хувьтай байна. Уг барилга нь тэнхлэгээрээ 15мх66м хэмжээтэй, цутгамал төмөр бетон баганан суурьтай, цутгамал төмөр бетон каркасан хийцтэй, гүйцэтгэгчээр "Эл Си Би" ХХК ажиллаж байна. Одоогоор гадна дулаан, цэвэр, бохирын шугам сүлжээний ажил үргэлжилж байна.