НИЙСЛЭЛИЙН ХОТ ТОХИЖИЛТЫН ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

2022.08.31
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Аймгийн Засаг даргын Тамгын газар
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, "Өндөрхаан хот тохижилт" ОНТҮГ-ын захирал О. Гомбобаатар болон холбогдох албаны хүмүүс Нийслэлийн хот тохижилтын газрынхантай уулзаж, туршлага судаллаа.
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, "Өндөрхаан хот тохижилт" ОНТҮГ-ын захирал О. Гомбобаатар болон холбогдох албаны хүмүүс Нийслэлийн хот тохижилтын газрынхантай уулзаж, туршлага судаллаа.
Энэ үеэр Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг байгууллагынхаа үйл ажиллагаа, техник тоног төхөөрөмж, ажлын дадлага туршлага хийгээд хотын цэвэр цэмцгэр, эрүүл аюулгүй орчин нөхцлийг хэрхэн бүрдүүлэн ажилладаг талаараа танилцуулсан юм.
Үргэлжлүүлээд Авто баазын үйлчилгээний зориулалтын техникийн ажиллах горим, бүтээмжийн талаар болон Нарангийн төвлөрсөн хогийн цэгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Уулзалтын үр дүнд Нийслэлийн хот тохижилтын газартай хамтран ажиллаж, Хэрлэн сумын хот тохижилтын ажилтнуудыг туршлага судлуулах ажлыг зохион байгуулахаас гадна ногоон байгууламжийг бий болгох чиглэлээр сургалтад хамруулахаар боллоо.
2 хүн, сууж буй хүмүүс ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад3 хүн, сууж буй хүмүүс ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад1 хүн ба гадаа нарын зураг байж магад3 хүн ба гадаа нарын зураг байж магад5 хүн, сууж буй хүмүүс ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад