Мэдээ мэдээлэл
ХЭРЛЭН 1 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАРИЛГЫН АЖИЛ 90 ХУВЬТАЙ БАЙГАА БӨГӨӨД 10 ДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРНО
2022.08.24
Хэнтийд үйлдвэрлэв
Аймгийн Засаг даргын Тамгын газар
Сумдын мэдээ
Хичээлийн шинэ жил эхлэх болсонтой холбогдуулан Хэрлэн 1 дүгээр сургуулийн барилгыг ашиглалтад орох эсэх асуудал иргэдийн дунд хүлээлт үүсгээд байна. Тиймээс энэ асуудлаар бодит мэдээллийг өгөх зорилгоор аймгийн ЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ, ГХБХБГ-ын холбогдох албаны хүмүүсийн хамт тус барилгын ажилтай танилцлаа.

Уг барилгыг гүйцэтгэгч “Содон Номин Констракшн” ХХК-ний гүйцэтгэх захирал П.Ганбат хэлэхдээ цементийн хомсдол, хил гаалийн асуудал зэрэг зайлшгүй шалтгаанаар барилгын ажил удааширсан хэмээн тайлбарлаж 10 дугаар сарын 20 гэхэд хүлээлгэн өгнө гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм.
Аймаг орон нутгийн зүгээс хүн хүчээ нэмэгдүүлж нэн яаралтай ашиглалтад оруулахыг анхаарууллаа.