Мэдээ мэдээлэл
“ӨСВӨР ҮЕ ЗАЛУУСТ ЭЭЛТЭЙ ТӨВ” АЖИЛЛАЖ БАЙНА
2022.07.05
Бид хан хэнтийнхэн
Үйл явдлын мэдээ
Хэнтий аймгийн хэмжээнд өсвөр насны буюу 10-19 насны 13104 хүүхэд байдаг.
Тиймээс өсвөр үеийнхэнд эрүүл мэндийн боловсрол олгох, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Нэгдсэн эмнэлэгт “ӨСВӨР ҮЕ ЗАЛУУСТ ЭЭЛТЭЙ ТӨВ” байгууллаа.
Хэнтий аймгийн хэмжээнд өсвөр насны буюу 10-19 насны 13104 хүүхэд байдаг.
Тиймээс өсвөр үеийнхэнд эрүүл мэндийн боловсрол олгох, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Нэгдсэн эмнэлэгт “ӨСВӨР ҮЕ ЗАЛУУСТ ЭЭЛТЭЙ ТӨВ” байгууллаа. Одоогийн байдлаар тус төвөөр 123 хүүхэд үйлчлүүлснээс 32 хүүхэд хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөлтэй, 16 хүүхэд амьсгалын замын өвчлөлтэй байсныг эмчилгээнд хамруулж байна.
Тус төв нь долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гаригийн 12-16 цагт тусламж үйлчилгээг үзүүлж байна.