ЧИНГИС ХОТООС БЭРХ ХОТ ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМ АШИГЛАЛТАД ОРЛОО

2022.07.03
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Сумдын мэдээ
Чингис хотоос Бэрх чиглэлийн хатуу хучилттай 50 км авто замын нээлтийн үйл ажиллагаа яг одоо эхлэж байна.
Энэхүү ажлыг улсын төсвийн 46 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр “Наранбулаг Хан” ХХК 2 жилийн хугацаанд гүйцэтгэж ийнхүү ашиглалтад оруулж байна.
Өнгөрсөн 2 жилийн хугацаанд короновирус цар тахал улс орон даяар дэгдэж, хил гааль хаагдаж, бараа материалын хомсдолд орсон. Барилгын материалын үнэ өсч, ажиллах хүн хүч хүрэлцэхгүй хүндхэн жилүүдийг өнгөрүүлсэн.
Гэсэн хэдий ч “Наранбулаг Хан” компанийнхан зохион байгуулалтын арга хэмжээг тухай бүрт нь авч, орон нутагтайгаа уялдаа холбоо сайтай ажилласны үр дүнд иргэдийн маань олон жил хүсэн хүлээсэн зам ийнхүү өнөөдөр ашиглалтад орж байна.
Энэхүү замын маань ажил бүрэн хэрэгжсэнээр Бэрх, Батноров, Норовлин, Дадал сумдын 7742 иргэний маань ая тухтай зорчих боломж бүрдэнэ.  Зам дагаж хөгжил ирнэ.