БАЙГУУЛЛАГЫН ДАРГА НАРЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

2022.06.20
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Байгууллагын дарга нарын шуурхай хуралдаан
Хуралдаанд ЭМГ-ын дарга Л.Мэндбаяр халдварт болон халдварт бус өвчлөлийн нөхцөл байдлын талаар, Мал эмнэлгийн газрын дарга Н.Анхбаяр малын гоц халдварт өвчний нөхцөл байдал, ХХААГ-ын дарга Ж.Энх-Амгалан хөдөө аж ахуйн салбарын мэдээлэл, Цагдаагийн газрын НХЖХТ-ийн дарга Т.Лхагвадорж гэмт хэргийн нөхцөл байдал, төрийн байгууллагын анхаарах асуудал, СТСХ-ийн дарга С.Нямдаваа шилэн дансны хуулийн хэрэгжилт, анхаарах асуудлын талаар мэдээлэл, НЭ-ийн цусны салбар төвийн эрхлэгч эмч Ж.Эрдэнсувд “Цусаа бэлэглэж эв нэгдлийг эрхэмлэн бусдын амь насыг аварцгаая” аяны талаар, аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан аймгийн Засаг даргын 2022 оны 03 дугаар албан даалгаврын хэрэгжилтийн талаар, ГБХЗХГ-ын дарга Н.Уртнасан Хүүхдийн хөгжил хамгааллын жилийн хүрээнд хийгдсэн ажлын талаар тус тус мэдээлэл хийлээ.
Хуралдааны төгсгөлд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав Төрийн байгууллагуудын анхаарах асуудлаар талаар үүрэг чиглэл өгсөн юм. Үүнд баяр наадам, амралт зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан ард иргэд албан хаагчдын аюулгүй байдлыг хангах, сургууль цэцэрлэг амарсантай холбогдуулан хүүхдүүдэд тавих хараа хяналтыг сайжруулж, эцэг эх, багш, хүүхэд гэсэн гурвалсан байдлаар хамтран ажиллаж, анхааруулга сэрэмжлүүлэг өгөх, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж болзошгүй хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг бүх шатны боловсролын байгууллагын дарга эрхлэгч нарт, байгууллагууд өнгө үзэмжиндээ анхаарах, эх оронч худалдан авалтыг дэмжих, цусаа бэлгэлэхийг хамт олондоо уриалах, шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангах, байгууллага бүр эцэг эхийн зөвлөл байгуулж, үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, байгууллагын дарга нар албаны болон хувийн ажлаар явахдаа заавал мэдэгдэж, зөвшөөрөл авах, хурал цуглаан, арга хэмжээнд цагаа барьж оролцох зэрэг үүрэг даалгавруудыг өглөө.