БАЯР НААДМЫН САЛБАР ХОРОО ХУРАЛДЛАА

2022.06.20
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Хэнтий аймаг байгуулагдсаны 99 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах салбар хороодыг аймгийн Засаг даргын 2022 оны А/309 дүгээр захирамжаар байгуулсан.
Хэнтий аймаг байгуулагдсаны 99 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах салбар хороодыг аймгийн Засаг даргын 2022 оны А/309 дүгээр захирамжаар байгуулсан.
Наадам зохион байгуулах хорооны даргаар аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан, орлогч даргаар Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч М.Шүрэнцэцэг, Нарийн бичгийн даргаар АЗДТГ-ын НБХ-ийн мэргэжилтэн Н.Зоригтбаатар нар ажиллаж байгаа бөгөөд нийтдээ 11 салбар хороотой.
Ажлын хэсэг өнөөдөр анхны хуралдаанаа хийж, баяр наадмыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар хэлэлцлээ. Ирэх жил Хан Хэнтий аймаг байгуулагдсаны 100 жилийн ой тохиох тул төв цэнгэлдэх хүрээлэнд томоохон тохижилтын ажил хийгдэхээр болсон. Гэсэн ч одоогийн байдлаар төв цэнгэлдэх хүрээлэнгийн сүүдрэвч, шалны банз хууларсан, шавар шохой нь халцарсан байгаа тул бага хэмжээний засвар хийх зайлшгүй шаардлагатай байгаа юм.
Энэ жилийн баяр наадмын төсөв нь 50 сая төгрөг бөгөөд үүнд морь, бөх, сур, шагайн харвааны бай шагналууд болон бүх салбар хорооны зардлууд орох тул санхүүгийн хувьд хангалтгүй байгаа ч боломж бололцоондоо тулгуурлан баяр наадмаа үзэж харах зүйлтэй тэмдэглэн өнгөрүүлхээр бэлтгэлээ хангаж эхэллээ.