БАЯНХУТАГ СУМАНД УСАН ХАНГАМЖИЙН БАЙГУУЛАМЖ, ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

2022.06.20
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Баянхутаг суманд усан хангамжийн байгууламж, шугам сүлжээний ажлын шав тавих ёслол өнөөдөр боллоо. Ёслолын ажиллагаанд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, ХБТХОХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ болон сум орон нутгийн удирдлагууд, иргэд оролцсон юм.
Баянхутаг суманд усан хангамжийн байгууламж, шугам сүлжээний ажлын шав тавих ёслол өнөөдөр боллоо. Ёслолын ажиллагаанд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, ХБТХОХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ болон сум орон нутгийн удирдлагууд, иргэд оролцсон юм.
Тус ажлын нийт төсөвт өртөг нь 1,0 тэрбум гаруй төгрөг бөгөөд энэ онд 365 сая төгрөг төсөвлөгдсөн. Гүйцэтгэгчээр "Хангайн илч дулаан" ХХК ажиллаж байгаа бөгөөд гэрээний дагуу 2023 онд ашиглалтад оруулах ёстой байсан ч гүйцэтгэгч компаний зүгээс энэ оны 11 дүгээр сард ашиглалтад оруулхаар ажиллаж байна.
Усан хангамжийн байгууламж, шугам сүлжээний ажил хийгдсэнээр тус сумын төсөвт байгууллагууд төвлөрсөн цэвэр усны шугамд холбогдох бөгөөд цаашид сум орон нутагт томоохон бүтээн байгуулалтууд өрнөх, орон сууц баригдах боломжтой болж байна.
Дашрамд сонирхуулхад Баянхутаг суманд 2017-2022 онд Соёлын төвийн засвар, Цэцэрлэгийн барилгын өргөтгөл, Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгын их засвар, Спорт заалны барилга, Самдан аваргын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн гэх мэт 3,5 тэрбум төгрөгийн ажил хийгдсэн бол энэ онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дотуур байр, Шинэ суурьшлын бүсийн хэрэглэгчдийг эрчим хүчинд холбогдох, Эрүүл мэндийн төвийн барилгын их засвар гэх мэт 1,9 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ.