Мэдээ мэдээлэл
ХЭНТИЙ АЙМГИЙН "ХОРШООЛОГЧДЫН ЗӨВЛӨГӨӨН 2022" АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2022.06.20
Бид хан хэнтийнхэн
Үйл явдлын мэдээ
Монгол Улсын Засгийн газраас 2022 оныг "Хоршоог хөгжүүлэх жил" болгон зарласантай холбогдуулан хоршооны салбарт хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээ, түүний зорилтын хэрэгжилтийг ханган ажиллахад анхаарах асуудлын талаар нэгдсэн ойлголттой болох,
Монгол Улсын Засгийн газраас 2022 оныг "Хоршоог хөгжүүлэх жил" болгон зарласантай холбогдуулан хоршооны салбарт хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээ, түүний зорилтын хэрэгжилтийг ханган ажиллахад анхаарах асуудлын талаар нэгдсэн ойлголттой болох, зөвлөмж заавар өгөх, харилцан туршлага солилцож хоршоологчдын үйл ажиллагааг идэвхжүүлэх замаар орон нутгийн хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийг сайжруулах зорилгоор Хэнтий аймгийн "Хоршоологчдын зөвлөгөөн", сургалтыг 2022.06.20, 21-ны өдрүүдэд Чингис хотод зохион байгуулж байна.
Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Ч.Цогсомжав, аймгийн ЗДТГазрын ХБТХОХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ нар болон МХҮНХолбоо, ХХААХҮЯамны харъяа ХААБирж, Хэнтий аймгийн ХААХХолбоо, "Хил хязгааргүй малын эмч ба аргономичид" ОУБайгууллага болон 18 сумын хоршоологчид оролцож байна. Арга хэмжээ 2 өдөр үргэлжлэх бөгөөд 21-ний өдөр хоршоологдод зориулсан цогц сургалтаар үргэлжилнэ.
Аймгийн хэмжээнд 18 сум, 5 тосгоны 136 хоршоонд 4000 гаруй гишүүн бүртгэлтэй байгаагаас тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа 124 хоршоо байна. Эдгээр хоршоодын 56.5 хувь буюу 78 хоршоо нь хөдөө аж ахуй, 16.6 хувь буюу 23 хоршоо нь газар тариалан, 15.4 хувь буюу 21 хоршоо нь сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, 2.1 хувь буюу 2 хоршоо нь хадгаламж зээлийн, 10.8 хувь буюу 14 хоршоо нь бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.