ЭРЧИМ ХҮЧНИЙ ХӨГЖЛИЙН ТӨВИЙН АЖЛЫН ХЭСЭГ ХЭНТИЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

2022.06.17
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Эрчим хүчний хөгжлийн төвийн ажлын хэсэг Хэнтий аймагт ажиллаж Тахилга, Бэрх тосгонд хийгдэж буй шугам сүлжээний ажил, Бэрх тосгоны дулааны станцын барилга, аймгийн төвийн 2 дугаар хэлхээний шугам сүлжээний ажил буюу 1, 3, 9 дүгээр зуух болон Немодо тред ХХК-ийн халаадаг 4 дүгээр багийн зарим айлууд, 1 дүгээр сургуулийг халаах шугам сүлжээний ажил байдалтай танилцжээ.
Эрчим хүчний хөгжлийн төвийн ажлын хэсэг Хэнтий аймагт ажиллаж Тахилга, Бэрх тосгонд хийгдэж буй шугам сүлжээний ажил, Бэрх тосгоны дулааны станцын барилга, аймгийн төвийн 2 дугаар хэлхээний шугам сүлжээний ажил буюу 1, 3, 9 дүгээр зуух болон Немодо тред ХХК-ийн халаадаг 4 дүгээр багийн зарим айлууд, 1 дүгээр сургуулийг халаах шугам сүлжээний ажил байдалтай танилцжээ. Дээрхи ажлуудад Эрчим хүчний хөгжлийн төвөөс захиалагчийн хяналт тавьж байгаа бөгөөд энэ талаарх мэдээллээ аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайханд танилцууллаа.
Хяналт тавих явцад шугам сүлжээний ажлууд, Бэрх тосгоны дулааны станцын ажил удаашралтай байгаа тул шуурхайлах, 1 дүгээр сургуулийн халаалтын шугам сүлжээний ажилд тооцоо зөрүү байгаа эсэхийг нягтлах зэрэг чиглэлүүлийг гүйцэтгэгч компаниудад өгсөн байна.
Аймаг орон нутгийн зүгээс энэ онд 5 суманд шинээр олгосон газруудад 0,4квт-ын шугам татах 650 сая төгрөгийн ажлын тендерийн шуурхай зарлаж, ажлыг эхлүүлэхийг ЭХЯ-нд уламжлах, мөн 3 дугаар багийн С78, С80 дугаар байрны хойд талын замыг дайруулж дулааны станцын 1 дүгээр хэлхээний шугам сүлжээ тавигдах тул энэхүү ажлыг 9 дүгээр сараас өмнө гүйцэтгэж дуусгах саналтай байгаагаа илэрхийллээ.
Цаашид Эрчим хүчний хөгжлийн төвөөс 14 хоног тутамд захиалагчийн хяналтын мэдээллээ аймагт хүргүүлж, харилцан уялдаатай ажиллахаар боллоо.