Мэдээ мэдээлэл
ТӨРӨХ ТАСАГТ "ЭХИЙН АМРАХ БАЙР"-ЫГ ТОХИЖУУЛЖЭЭ
2022.06.16
Бид хан хэнтийнхэн
Үйл явдлын мэдээ
Өнгөрсөн онд улсын төсөв 600 гаруй сая төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн барилгад их засвар хийсэн.
Өнгөрсөн онд улсын төсөв 600 гаруй сая төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн барилгад их засвар хийсэн. Мөн тус эмнэлгийн 1 давхарт нь Дэлхийн зөн олон улсын байгууллагын Бор-Өндөр 2 ОНХ-өөс 5,9 сая төгрөгийн хөрөнгөөр жирэмсэн эхчүүдийг амрахад зориулсан эхийн амрах байрыг тохижуулжээ.
Энэхүү байранд сум орон нутгаас төрөх хугацаа нь болсон эмэгтэйчүүд ирж хэвтдэг бөгөөд дотроо дүш, угаалгын машин, гал тогооны хэрэгслүүд цөм байдаг тул гэртээ байгаа юм шиг тохитой байдаг талаараа ээжүүд маань ярьж байсан юм.
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав төрөх тасгийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ эмнэлгийн удирдлагуудаас тавьсан хүсэлтийн дагуу гал тогооны иж бүрэн хэрэгсэл олгохоор болсон юм.