“ӨНДӨРХААН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛЫГ ШИНЭЧЛЭН БАРИХ ТӨСӨЛ”-ИЙН АЖИЛТАЙ ЗАМ ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД ТАНИЛЦЛАА

2022.06.16
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтараар ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймагт ажиллаж байна.
Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтараар ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймагт ажиллаж байна. Энэ үеэрээ аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавын хамт Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа “Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төсөл”-ийн ажилтай танилцлаа.
Тус төслийг Зорчигч үйлчилгээний барилга байгууламж /Багц-1/, Аэродромын барилга буюу нисэх зурвас /Багц-2/ гэж хоёр сонгон шалгаруулалт зарласан.
“Багц-1” буюу Зорчигч үйлчилгээний барилга байгууламжийг Барилга эрч ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 2022.05.10-ны өдөр ажлаа эхлүүлж 2023.04.30-нд дуусгана. Ажлын явц одоогоор 15 хувьтай үргэлжилж байна.“Багц-2”буюу Аэродромын барилгын ажлын гүйцэтгэгчээр “Даблью Экс Пи” ХХК, “Энх төгөлбэх” ХХК ажиллаж байгаа бөгөөд гүйцэтгэл 85 хувьтай байгаа бөгөөд 2022.07.30-ны өдөр ашиглалтад оруулхаар төлөвлөн ажиллаж байна.
төлөвлөн ажиллаж байн.