ХЭРЛЭН СУМЫН 1, 2 ДУГААР БАГИЙН ГЭР ХОРООЛЛЫГ ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНД ХОЛБОХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

2022.06.12
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Хэрлэн сумын “Гэр хорооллын инженерийн шугам сүлжээ, цэвэр ус, дулаан хангамж, бохир усны шугам сүлжээний” төслийн барилга угсралтын ажлын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
Хэрлэн сумын “Гэр хорооллын инженерийн шугам сүлжээ, цэвэр ус, дулаан хангамж, бохир усны шугам сүлжээний” төслийн барилга угсралтын ажлын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
Төслийн хүрээнд эхний ээлжид Хэрлэн сумын 1, 2-р багийн гэр хорооллын шугам сүлжээ төслийг улсын төсвийн 29 тэрбум 950 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байна.
Энэ төслөөр 1-р багт ариутгах татуургын 17929 м шугам, цэвэр ус дулаан хангамжийн 36000 м шугамын угсралт, 2-р багт ариутгах татуургын 17444,7 м шугам, цэвэр ус дулаан хангамжийн 36294.4 м шугамын угсралтын ажил буюу нийт 107.6 км урт шугам сүлжээний ажил гүйцэтгэнэ. Мөн 4,8 мегаватт халаалтын зуухны барилга баригдана.
Төсөл бүрэн хэрэгжсэнээр 1-р багийн 859 өрх, 2-р багийн 929 өрх инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжтой болно.
Энэхүү төслийн ариутгах татуургын шугам сүлжээний угсралтын ажлыг “Солар Мэд Монгол” ХХК, цэвэр ус дулаан хангамж, зуухны барилга угсралтын ажлыг “Компорт импекс” ХХК гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажиллаж байна.
Энэхүү Инженерийн шугам сүлжээний ажил нь 2022 оны 5 сараас эхлэн 2023 оны 12 дугаар сард ашиглалтад орно. Ингэснээр гэр хорооллын айл өрхүүдийн аятай тухтай амьдрах орчин нөхцөл бүрдэж
байгаа билээ.7 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад4 хүн, зогсож буй хүмүүс ба "MPEX ий гуйцэтгэгч: KC" XXK SOLARMED багц 2-ын еренхий гуйцэтгэгч: "солармед монгол XXK барилга хот байгуулалтын яам хэнтий аймгиин здтг йн хяналт гуицэтгэгч! хэнтии зохиогч: "хайдродизайн тгэх хугацаа: 2022. 05. 5-2023 гхбхбг" гэсэн бичвэр нарын зураг байж магадЗургийн тодорхойлолт алга байна.3 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад4 хүн, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магадMay be an image of 6 people, people standing and outdoors