200 ХҮҮХДИЙН БАГТААМЖТАЙ ЦЭЦЭРЛЭГ БАРИГДАЖ ЭХЭЛЛЭЭ

2022.06.12
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
200 хүүхдийн багтаамжтай Хэрлэн 1 дүгээр цэцэрлэгийн барилгын шавь тавих ёслол өнөөдөр боллоо.
200 хүүхдийн багтаамжтай Хэрлэн 1 дүгээр цэцэрлэгийн барилгын шавь тавих ёслол өнөөдөр боллоо. Тус барилгын төсөвт өртөг нь 4,1 тэрбум төгрөг, гүйцэтгэгчээр Солармед Монгол ХХК ажиллаж байгаа бөгөөд 2023.08.01-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Хэрлэн 1 дүгээр цэцэрлэг нь 1932 онд байгуулагдсан Хэнтий аймгийн ууган цэцэрлэг. Одоогоор 227 хүүхэд 33 багш ажилтан албан хаагчтай сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна.
Харин тухайн барилгын хувьд 1962 онд баригдаж ашиглалтад орсон бөгөөд 2017 онд 140 сая төгрөгийн их засвар орж байжээ.
Дашрамд сонирхуулахад Хэнтий аймагт сүүлийн 4 жилийн хугацаанд 14 цэцэрлэг шинээр барьж ашиглалтад оруулсан бол энэ онд 3 цэцэрлэг шинээр баригдаж байна. Ингэснээр цэцэрлэгийн хамрагдалт 96 хувьтай болж байна.May be an image of 7 people, people standing and outdoorsMay be an image of 2 people and people standingMay be an image of 7 people, child, people standing and outdoorsMay be an image of 15 people, people standing and outdoorsMay be an image of 7 people, people sitting, people standing, tree and outdoorsMay be an image of 4 people, people sitting, people standing and outdoorsMay be an image of 6 people, people standing and outdoors