Мэдээ мэдээлэл
ЦУСНЫ ДОНОРЫН ДЭЛХИЙН ӨДРӨӨР ХҮНДЭТ ДОНОРУУДАА АЛДАРШУУЛЛАА
2022.06.11
Бид хан хэнтийнхэн
Үйл явдлын мэдээ
ДЭМБ-аас жил бүрийн 6 сарын 14-ний өдрийг Цусны донорын дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Манай аймгийн хувьд энэхүү өдрийг Эрдэнэт хүний амь насыг аврахын төлөө цусаа бэлэглэдэг ачтан доноруудынхаа ариун үйлсийг сурталчлах, олон нийтэд алдаршуулах, сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх зорилгоор “Цусаа бэлэглэж эв нэгдлийг эрхэмлэн, бусдын амь насыг аварцгаая” уриан дор
ДЭМБ-аас жил бүрийн 6 сарын 14-ний өдрийг Цусны донорын дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Манай аймгийн хувьд энэхүү өдрийг Эрдэнэт хүний амь насыг аврахын төлөө цусаа бэлэглэдэг ачтан доноруудынхаа ариун үйлсийг сурталчлах, олон нийтэд алдаршуулах, сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх зорилгоор “Цусаа бэлэглэж эв нэгдлийг эрхэмлэн, бусдын амь насыг аварцгаая” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.
Хэнтий аймгийн хэмжээнд 800 гаруй донор цусаа бэлэглэдэг бөгөөд Хэрлэн суманд нийт 492 донор бусдын амь нас, эрүүл мэндийг аврахын тулд цус цусан бүтээгдэхүүнээ бэлэглэж байна.
Тэдний энэхүү хүнлэг энэрэнгүй сэтгэлийн үр дүнд сүүлийн 3 жилийн байдлаар 2400 хүн эмчлэгдэж, халуун ам бүлээрээ элэг бүтэн энх тунх амьдарч байна.
Тиймээс эрхэм хүндэт донорууддаа талархал илэрхийлж, аймаг орон нутгийн шагналаар шагнаж урамшууллаа. Мөн 8 иргэн МУ-ын хүндэт донор боллоо.
Энэ үеэр хүндэт донорууддаа аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав эрхэм хүндэт донорууддаа аймаг орон нутгийнхаа ард иргэдийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлж хэлсэн үгэндээ “Цус цусан бүтээгдэхүүний аюулгүй, хангалттай нөөцтэй байх нь үндэсний аюулгүй байдлын салшгүй нэг хэсэг.
Тиймээс бид цус цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, цусны донорын үйлсийг сурталчлах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн цусны салбар төвтэй хамтран аян зарлахаар төлөвлөөд байна.
Эрдэнэт хүний амь насыг аврах боломж Иргэн бүрд байгаа гэдгийг ойлгон ухамсарлаж, сайн дурын авлагагүй цусны донорын эгнээ цаашид улам бүр өргөжнө гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.