ЯПОН УЛСЫН ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИД САЙД ХЭНТИЙ АЙМАГТ АЙЛЧИЛЛАА

2022.06.11
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Япон улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчид сайд Кобаяаши Хироюки тэргүүнтэй албаны хүмүүс өнөөдөр Хэнтий аймагт айлчилж, аймгийн Засаг дараг Ц.Чогсомжав хүлээн авч уулзлаа. Уулзалтад ХБТХОХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ, НБХ-ийн дарга Д.Өнөрцэцэг, ХХҮГ-ын дарга Хонгорзул нар оролцлоо.
Япон улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчид сайд Кобаяаши Хироюки тэргүүнтэй албаны хүмүүс өнөөдөр Хэнтий аймагт айлчилж, аймгийн Засаг дараг Ц.Чогсомжав хүлээн авч уулзлаа. Уулзалтад ХБТХОХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ, НБХ-ийн дарга Д.Өнөрцэцэг, ХХҮГ-ын дарга Хонгорзул нар оролцлоо.
Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс хөтөлбөр” Хэнтий аймагт 1999 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд 2,2 тэрбум төгрөгөөр 20 төсөл арга хэмжээг хэрэгжүүлсэн байдаг. Төслийн дийлэнх санхүүжилт Боловсрол, Эрүүл мэндийн салбарт зарцуулагдсан бөгөөд хамгийн сүүлд буюу 2021 онд Уламжлалт анагаах ухааны эмнэлгийн их засварын ажлыг 569,8 сая төгрөгөөр гүйцэтгэсэн.
Эдгээр төсөл арга хэмжээ нь Хэнтий аймгийн боловсрол, эрүүл мэндийн салбарын барилга байгууламжийн засвар үйлчилгээг хийх, иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд томоохон дэмжлэг болж байгаад аймгийн Засаг даргын зүгээс талархлаа илэрхийлсэн юм.
Мөн цаашид Бор-Өндөр цогцолбор сургуулийн хичээлийн А байрны их засвар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэргэдэх Ахмадын сувиллын засвар, Өмнөдэлгэр сумын Гурванбаян тосгоны цэцэрлэгийн их засварын ажилд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Элчин сайдын зүгээс дээрх саналыг “Өвсний үндэс хөтөлбөр”-ийг хариуцсан газарт хүргүүлэхээр болсон юм.
Үргэлжлүүлээд албаны хүмүүс ХХҮГ-ын дэргэдэх ахмадын сувиллын үйл ажиллагаатай биечлэн танилцахаар боллоо.6 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад7 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс, албан өрөө ба дотор нарын зураг байж магад4 хүн, сууж буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад4 хүн ба сууж буй хүмүүс нарын зураг байж магад3 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад