Мэдээ мэдээлэл
“СТРАТЕГИЙН БАРИМЖААТАЙ ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГА” СЭДЭВТ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ БАЙНА
2022.06.10
Бид хан хэнтийнхэн
Үйл явдлын мэдээ
Төрийн албаны зөвлөл, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, Канад улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр НҮБХХ, Төрийн албаны зөвлөлөөс хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төсөл хамтран “Стратегийн баримжаатай хүний нөөцийн удирдлага” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг 2022 оны 06 дугаар сарын 06-аас 10-ны өдрүүдэд Хэнтий аймагт зохион байгуулж байна.

Энэхүү сургалт, хэлэлцүүлэгт Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан болон тус зөвлөлийн ажлын албаны албан хаагчид, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Ганбаатар, тус газрын хэлтсийн дарга нар, Төрийн албаны зөвлөлийн Хэнтий аймаг дахь салбар зөвлөлийн гишүүд болон тус аймаг дахь хэрэгжүүлэгч агентлагийн хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцож байна.
Сургалт, хэлэлцүүлгийн үеэр стратегийн зорилго, үр дүнг дэмжих хүний нөөцийн бодлого, цогц чадамжид суурилсан албан тушаалын тодорхойлолт боловсруулах, зан үйлийг илрүүлэх сонгон шалгаруулалтын арга зүйг тус тус танилцуулав.
Мөн орон нутгийн онцлогийг харгалзан цогц чадамжийн хүрээ, шалгуур үзүүлэлтэд тохируулга хийж, эдгээр шалгуур үзүүлэлтийг сонгон шалгаруулалт, сургалт, хөгжил, гүйцэтгэлийн үнэлгээ зэрэг хүний нөөцийн удирдлагын чиг үүргүүдэд хэрхэн хэрэгжүүлэх талаар аймгийн удирдлага, албан хаагчидтай санал солилцож хэлэлцүүлэг өрнүүлсэн.
Сургалт, хэлэлцүүлгийн үр дүнд эдгээр шалгуур үзүүлэлтийг туршин нэвтрүүлэх арга хэрэгслийг боловсруулах юм.