ОРОН НУТАГТ АНХ УДАА ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨРТЭЙ ДУНД СУРГУУЛЬ ХЭНТИЙ АЙМАГТ НЭЭГДЛЭЭ

2022.06.09
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Сумдын мэдээ
Монгол улсад олон улсын хөтөлбөрөөр хичээллэдэг, төрийн өмчийн 3 сургууль нийслэлд байдаг. Харин хувийн хэвшлийн 20 орчим сургууль байдаг бөгөөд төлбөр нь 10-50 сая төгрөгий хооронд хэлбэлзэж байна.

Монгол улсад олон улсын хөтөлбөрөөр хичээллэдэг, төрийн өмчийн 3 сургууль нийслэлд байдаг. Харин хувийн хэвшлийн 20 орчим сургууль байдаг бөгөөд төлбөр нь 10-50 сая төгрөгий хооронд хэлбэлзэж байна.

Тэгвэл орон нутагт анх удаагаа ийм сургуулийг зүүн бүсэд, Хэнтий аймгийн Бэрх хотод байгуулж, ирэх 9 дүгээр сарын 1-нээс эхлэн сургалтаа эхлүүлэхээр бэлтгэлээ хангажээ. Төрийн өмчид сургууль гэдэг утгаараа ямарч үнэ төлбөргүй орон нутгийн хүүхдүүдэд олон улсын хэмжээний боловсрол олгоно.

Ингэхдээ Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн 6-9-р ангийн сурагчдаас  Математикийн хичээлээр шалгалт авч эслүүлэхээс гадна Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор Улаанбаатар хотоос элсэлт авах боломжтой юм байна.

Бүх анги үндэсний сургалтын хөтөлбөрөөр хичээллэх ба Англи хэлийг түлхүү үзнэ. 9-р ангиас сонголтоор хичээлүүд нэмэгдэж, 10-12-р ангидаа сонгосон хичээлүүдээ Англи хэл дээр судална. Ахлах ангиасаа Англи хэлний олон улсын шалгалтуудыг өгч, гадаадын их дээд сургуулиудад суралцах боломжтой болох юм.

Одоогийн байдлаар 640 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн дотуур байр, хөл бөмбөгийн талбай бүхий спорт цогцолбор баригдаж дууссан бөгөөд гаднах тохижилтын ажлууд хийгдэж байна.

Хэнтий аймгийн Бэрх хот нь 1954 онд анх байгуулагдсан уурхайн тосгон юм. Тухайн үедээ Монголын эдийн засагт идэвхитэй хувь нэмрээ оруулж байсан уурхайн нэг бөгөөд хотжсон, орон сууц элбэгтэй, томоохон суурин газар.

Одоогоор тус уурхайг гүнийн уурхайн музейн зориулалтаар тохижуулж байна. Мөн аймгийн төвөөсөө 75 км хатуу хучилттай автозамаар холбогдсон, дэд бүтэц харьцангүй сайн хөгжсөн хот юм.