МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ЗӨВХӨН ХУУЛЬД ЗАХИРАГДАЖ АЖИЛЛАХ ЁСТОЙ

2022.06.03
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хэнтий аймгийн төрийн албан хаагчдын төлөөлөл болох сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, багийн Засаг дарга, аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын дарга нар зэрэг 400 гаруй удирдах ажилтнууд, төрийн албан хаагчидтай уулзлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хэнтий аймгийн төрийн албан хаагчдын төлөөлөл болох сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, багийн Засаг дарга, аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын дарга нар зэрэг 400 гаруй удирдах ажилтнууд, төрийн албан хаагчидтай уулзлаа.
Уулзалтад Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, УИХ-ын ЁЗСХБХ-ны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, УИХ-ын гишүүн, МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх Ш.Шижир-Эрдэнэ, аймгийн удирдлагууд мөн оролцов.
Тэрбээр улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, тулгарч байгаа хүндрэл, бэрхшээл, төр, засгаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, ялангуяа ирээдүйн хөгжлийг тодорхойлох 10 зорилтын талаар товч мэдээлэл өгөв.
Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн албан хаагчид ёс зүйг эрхэмлэдэг, өндөр ёс суртахуунтай, шударга, хариуцлагатай байх ёстой, төрийн алба бол сэтгэлийн алба, ард түмнийг төлөөлж албан тушаал эрхэлж байгаа бол сэтгэл, зүтгэлтэй ажиллах учиртай гэв. Цаашид:
 Хуулийг чанд мөрдөж ажиллах
Төрийн бодлого, шийдвэрийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх
Авлига, хүнд суртлаас ангид байж, сэтгэл гаргаж ажиллах
Хариуцсан ажилдаа эзэн байх
Иргэдэд нээлттэй байж, үнэн зөв мэдээллээр хангах
Улс төржихгүй байх
Хорт зуршлаас ангид байж иргэдээ үлгэрлэх
 Иргэдийг алагчилдаггүй, ижил тэгш, хүндэтгэлтэй хандаж байхыг захилаа.
Мөн ажил ацагладаг, хийдүүлдэг, эрх мэдэл, албан тушаалаа хувийн ашиг сонирхлоор ашигладаг, хууль бус үйлдэл хийдэг хэнд ч төрийн албанд орон зай байх учиргүй гэв.
Ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр хэрэгцээгээ дотоодоос хангах, 2030 он хүртэл тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах, архидалттай тэмцэх зэрэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд төрийн албан хаагчдын оролцоо, манлайлал чухал гэдгийг тэмдэглэн хэллээ. Үргэлжлүүлээд аймаг, сум бүр Ерөнхийлөгчийн санаачилсан, Шинэ сэргэлтийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан ажлыг сум, орон нутагтаа хэрэгжүүлэхэд санаачилга, сэтгэлтэй ажиллахыг захилаа.2 хүн, сууж буй хүмүүс, костюм ба дотор нарын зураг байж магад2 хүн, сууж буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад1 хүн, сууж байгаа ба зогсож байгаа нарын зураг байж магад5 хүн, сууж буй хүмүүс ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад