Мэдээ мэдээлэл
БОР-ӨНДӨРИЙН СУМ ДУНДЫН ЭМНЭЛЭГТ ЭХО АППАРАТ ГАРДУУЛЛАА
2022.05.28
Бид хан хэнтийнхэн
Үйл явдлын мэдээ
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Бор-Өндөр сумын ИТХ-ын дарга Д.Отгонцэцэг, Засаг дарга П.Чинбат нарын хамт сумын нэгдсэн эмнэлэгт Эрүүл мэндийн яамны санхүүжилтээр олгож буй 83 сая төгрөгийн үнэ бүхий Эхо аппаратыг хүлээлгэн өглөө.

Тэрбээр, аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа Бор-Өндөр сумын эмч, мэргэжилтнүүдтэй уулзалт хийхэд унтуулгын аппарат, эхо аппарат дутагдалтай, шинэ эмнэлэгтэй болох талаар санал хүсэлт уламжлаад байсан юм.
Тэгвэл бүх асуудлууд шийдвэрлэгдэж, Бор-Өндөрийн нэгдсэн эмнэлгийн анхны суурин эхо аппаратыг шийдвэрлэж өгснийг эмч нар сонордуулж, талархал илэрхийллээ.
Бор-Өндөр сумын эмнэлгийн шинэ барилга энэ онд улсын төсөвт тусгагдсан ч энэ хавар гүйцэтгэгч шалгараагүй. Тиймээс батлагдсан төсвийг эргэж татуулалгүй, сонгон шалгаруулалт дахин зарлаж байгааг УИХ-ын гишүүн мэдээлж, цаашдаа хуучин эмнэлгийг засварлах ажлыг анхаарна гэв.