Мэдээ мэдээлэл
ТӨРӨӨС ОЛГОЖ БАЙГАА ЗЭЭЛИЙН ШАЛГАРУУЛАЛТЫГ ИЛ ТОД ЯВУУЛНА
2022.05.23
Засаг дарга
Үйл явдлын мэдээ
Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас ажлын байрыг шинээр бий болгох, хадгалах, хамгаалах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр аж ахуй эрхлэх үйл ажиллагааны төсөлд зориулж иргэдэд барьцаагүй, хүүгүй, эргэн төлөгдөх нөхцөлтэй, 10 хүртэлх сая төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай олгодог.
Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас ажлын байрыг шинээр бий болгох, хадгалах, хамгаалах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр аж ахуй эрхлэх үйл ажиллагааны төсөлд зориулж иргэдэд барьцаагүй, хүүгүй, эргэн төлөгдөх нөхцөлтэй, 10 хүртэлх сая төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай олгодог.
Энэхүү зээлийг ил тод олгох зорилгоор аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавын санаачилгаар “Амжилтын гүүр” нэвтрүүлэг бэлтгэн хүргэхээр шийдвэрлэсэн. Ингэхдээ шарк танк нэвтрүүлгээс санаа авч зээл хүссэн иргэд шүүгчдийн өмнө, олон нийтийн хяналтан дор төслөө танилцуулах бөгөөд хамгийн өндөр оноо авсан иргэд зээлийн дэмжлэг хамрагдах юм.
Анх удаагаа хийж байгаа учраас эхний ээлжинд Хэрлэн сумыг сонгож авсан юм.
Энэ удаагийн төсөлд Хэрлэн сумын 8 багаас 57 иргэний материал ХХҮГ-т иржээ. Үүнээс 13 төсөл шалгарч тус бүр 10 сая нийтдээ 130,0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авна.
Тиймээс төсөл бичсэн иргэдтэй өнөөдөр уулзалт хийж ерөнхий зарчмаа танилцууллаа.
Зээлийн сонгон шалгаруулалт 5 дугаар сарын 25-ны өдөр болох бөгөөд цуврал нэвтрүүлэг болж Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын пэйж хуудас болон Өндөрхаан тв-ээр иргэдэд хүрнэ.
Гэхдээ нэг удаа нэвтрүүлэг хийгээд зогсохгүй цаашид авсан дэмжлэгээ хэр үр дүнтэй зарцуулж байна талаар улирал бүр явцын нэвтрүүлэг хийж иргэдэд хүргэнэ.
Төрөөс олгодог зээлүүд нь иргэд, татвар төлөгчдийн мөнгө байдаг. Тэгэхээр энэ мөнгийг ямар журмаар яаж зарцуулж, ямар үр дүн гарч байгааг иргэн бүр харах, мэдэх эрхтэй. Тус нэвтрүүлгээр дамжуулан энэхүү эрхийг иргэдэд нээж өгөхөөс гадна тухайн бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг сурталчилж, үйлчилгээг нь улам өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэж аймгийн удирдлагуудын зүгээс үзэж байгаа юм.