ТӨСЛИЙН БАГИЙНХАН ХЭНТИЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2022.05.23
Үйл явдлын мэдээ
БНСУ-аас “Халдварт өвчний хяналтын тогтолцоог бэхжүүлэх” төслийг 2023-2027 оныг хүртэл Халдварт өвчин судлалын үндэсний төв болон зарим аймгуудад хэрэгжүүлэхээр төлөвлөж бэлтгэл ажлыг хангаж байна. Тиймээс төсөл хэрэгжүүлэх аймгаа сонгох зорилгоор өнөөдөр төслийн багийнхан Хэнтий аймагт ажиллалаа.

Энэхүү төсөл нь халдварт өвчний тандалтын тогтолцоог бэхжүүлэх, халдварт өвчний лабораторийн сүлжээг бэхжүүлэх, энэ чиглэлээр ажилладаг эмч мэргэжилтнүүдийг сургах, чадвахжуулах гэсэн 3 үндсэн чиглэлээр хэрэгжих юм байна.
Тиймээс төслийн багийнхан аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав болон Онцгой комиссын гишүүдтэй уулзаж ковид 19 цар тахлыг хэрхэн даван туулсан талаар болон бэлтгэл бэлэн байдал, хариу арга хэмжээг хэрхэн хангаж ажилласан талаарх мэдээлэлтэй танилцлаа.
Өнгөрсөн хугацаанд аймгийн хэмжээнд 17,0 мянга гаруй иргэн ковидоор өвчилсөн ч нас баралтын хувь улсын дунджаас доогуур байгаа нь хариу арга хэмжээг сайн авч ажилласны үр дүн гэж ажлын хэсгийн зүгээс үзэж байна.
Тиймээс энэ удаагийн төсөлд Хэнтий аймаг сонгогдохгүй байсан ч цаашид БНСУ-ын ЗГ-ын зүгээс хэрэгжүүлдэг эрүүл мэндийн чиглэлийн төсөл хөтөлбөрүүд дээр хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.
Үргэлжлүүлээд төслийн багийнхан аймгийн нэгдсэн эмнэлгийн лабораторитой танилцаж, Эрүүл мэндийн газар дээр ажиллана.