АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 22 ТЕНДЕР ЗАРЛАГДААД БАЙНА

2022.02.09
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Монгол улсын Ерөнхий сайдын 2022 оны 02 тоот албан даалгавар гарч, энэ онд шинээр эхлэн санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг эрчимжүүлэх, тендер шалгаруулалтыг 2022 оны 3 дугаар сарын 1-н...

Монгол улсын Ерөнхий сайдын 2022 оны 02 тоот албан даалгавар гарч, энэ онд шинээр эхлэн санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг эрчимжүүлэх, тендер шалгаруулалтыг 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн дотор зохион байгуулахыг бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосон.

Манай аймгийн хувьд аймгийн хэмжээнд барилга, замын чиглэлээр нийт 57 тендер зарлагдахаас өнөөдрийн байдлаар 22 тендер зарлагдаад байна.Иймд үлдсэн тендерүүдийг яаравчлах зорилгоор Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Э.Мөнх-Эрдэнэ, Дэд бүтэц, төлөвлөлтийн бодлого хариуцсан мэргэжилтэн С.Лхагвачулуун нар сумдтай цахимаар хуралдаж 2 дугаар сарын 20-ны өдрийн дотор зураг төсвөө ирүүлэхийг анхаарууллаа. Одоогийн байдлаар Бэрх, Дадал, Баянмөнх, Дархан, Дэлгэрхаан, Бор-Өндөр сумдын зураг төсвийн ажлууд удаашралтай байна