АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ ХУРАЛДЛАА

2022.02.09
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн Шуурхай штабын хурлаар: Аймгийн нэгдсэн шуурхай штабд үүрэг гүйцэтгэх онцгой комиссын гишүүдийн хуваарийг батлууллаа. Онцгой комиссын гишүүд 24 цагaн хугацаанд үүрэг гүйцэтгэх ба орон нутгийн хэмжээн дэх гамш...

Аймгийн Шуурхай штабын хурлаар:

Аймгийн нэгдсэн шуурхай штабд үүрэг гүйцэтгэх онцгой комиссын гишүүдийн хуваарийг батлууллаа. Онцгой комиссын гишүүд 24 цагaн хугацаанд үүрэг гүйцэтгэх ба орон нутгийн хэмжээн дэх гамшиг ослын мэдээ мэдээллийн нэгтгэж ажиллах үүрэгтэй юм.

Чингис хот дотор сорьц шинжилгээнд шаардагдах шатахууны зардалийн шийдвэрлэх.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2022 оны 01/92 тоот албан бичиг Коронавируст халдвар ( ковид-19)-ын халдвар хүнд өвчтөн нэмэгдэж хүчилтөрөгчийн хэрэгцээ өндөр байгаа тул Хүчилтөрөгчийн бичил үйлдвэрийг байгуулах, үйлдвэр байгуултал хүчилтөрөгчийн тээвэрлэлтийн зардалийн асуудлыг 20-ныг хүртэл шийдвэрлүүлэхээр шийдлээ.

Аймгийн хэмжээнд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 124 өвчтөн үүнээс маш хүнд-2 ( хүнд-7, хүндэвтэр-29 хөнгөн-86) өрх эрүүл мэндийн төвийн хяналтад 108 хөнгөн өвчтөн эмчлэгдэж байна. Нийт жирэмсэн-8, хүүхэд-70, өндөр настан-60 хүн эмчлэгдэж байна.2022 оны 2 сарын 8-ний 20:00 цагын байдлаар молекул биологийн лабораторийн шинжилгээнд 34 сорьц орсноос 13 сорьц эерэг гарсан байна.Түргэвчилсэн шинжилгээ 93 хийгдэж 63 эерэг тохиолдол бүртгэгдсэн байна.