Мэдээ мэдээлэл
ЖАРГАЛТХААН СУМЫН ГИЧГЭНЭ БАГИЙН МАЛЧИН Ц.ЦЭРЭННЯМ ГЭРГИЙ М.БАЙГАЛМАА НАР "УЛСЫН АВАРГА" МАЛЧНЫ ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА
ус сумын "УЛСЫН АВАРГА МАЛЧИН"-аар тодорсон Гичгэнэ багийн малчин Ц.Цэрэнням гэргий М.Байгалмаа нарт УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан болон сумдын удирдлагууд шагналыг гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ.
Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Гичгэнэ багийн малчин Ц.Цэрэнням М.Байгальмаа нарт “Монгол улсын аварга” малчны шагналыг гардууллаа. Улсын аварга малчин болсон гэр бүл маань сумынхаа арван малчин өрхийг малжуулсан зэрэг олон сайн үйлсийг бүтээжээ.
Мөн хоёулаа удам залгасан малчид. Мал сүргээ таван төрөл дээр нь өсгөн үржүүлж байгаа малч ажилсаг чанараараа олныг манлайлж, түмний хүндлэлийг хүлээсэн хүмүүс юм.Зах зээлийн өнөөгийн нөхцөлд хувийн мал аж ахуйн тоо толгойг жил дараалан өсгөхийн зэрэгцээ түүний ашиг шим, үүлдүүр угсааг сайжруулах, малгүй өрхийг малжуулах, шинэ залуу малчдад мал маллан амьдрах арга ухаанд сургадаг, нутаг усандаа нэр хүндтэй, мал маллах Монгол ухааныг өвлүүлэн авч яваа тэргүүний малчин юм.