Мэдээ мэдээлэл
ХЭРЛЭН СУМЫН 2 ДУГААР БАГИЙН МАЛЧИН Ц.ГАНБОЛД “ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” БОЛЛОО
Аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан, АЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Дарханбаатар, мөн Хэрлэн сумын удирдлагууд “Аймгийн аварга малчины” шагналыг Ц.Ганболдод гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ.
Хэрлэн сумын 2 дугаар багийн малчин Ц.Ганболд нь 1964 онд Хэнтиы аймгийн Биндэр суманд төрсөн ба бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлсэн бөгөөд Биндэр сумын 8 жилийн дунд сургуульд суралцан, бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн 1990 оноос одоог хүртэл мал аж ахуйн үйлдвэрлэлд тасралтгүй 31 жил хөдөлмөрлөж ирсэн ба түүний хөдөлмөр бүтээлийг үнэлж 2018 онд Чингис хотын хүндэт, 2018 онд Хан Хэнтийн алдартан, 2018 онд Сумын сайн малчин, 2020 онд Хэнтий аймгийн Хүндэт иргэн, 2020 онд "Сумын аварга малчин өрх"-өөр, 2022 онд "Аймгийн аварга малчин өрх"-өөр тус тус шагнагдсан тэргүүний малчдын нэг юм. Ц.Ганболд нь мал маллагааны арга туршилага малч ухааныг ахмадуудаөс өвлөн суралцаж сүргийн бүтэц малын үржил ашиг шим чанарт байнга анхаарч төллөх малаас бойжуулах төслийг бүрэн авч мал сүргээ өсгөн үржүүлж сүрэгт эзлэх хувийн жинг бодод 35-40 хувь , бод 55-60 хувьд хүргэж, үржлийн албаар баталгаажсан 12 толгой хээлтүүлэгчээр хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироог бүрдүүлэн ажиллсан юм.