Мэдээ мэдээлэл
ХЭНТИЙ АЙМГИЙН МӨРӨН СУМЫН ТАРИАЛАНЧ Н.ТУУЛ "АЙМГИЙН АВАРГА ТАРИАЛАНЧ” БОЛЛОО
Н.Туул нь Газар тариалангийн салбарт хүүхэд наснаасаа эхлэн 34 жил тасралтгүй ажиллаж хөдөлмөрлөж байна.Энэ хугцаандаа өөрийн эрхлэсэн ажилдаа үнэнч, жил бүр ургацынхаа хэмжээг нэмэгдүүлэн, монгол төмс хөтөлбөртэй хамтран үрийн шинэчлэлтийг хийдэг, агрономич Нямаагийн туршлагаар сэлгэн тариалалт хийн сумын хэрэгцээний сармис, төл сонгины үрийг тариаланөөрийн сумын ногоочдын хэрэгцээнд төдийгүй зэргэлдээх сум, аймгуудад нийлүүлдэг.
2021 онд цар тахал Ковидын хүнд нөхцөл байдалтай үед Баян-Адарга, Баян-Овоо, Цэнхэрмандал, Хэрлэн, Баянмөнх, Бор-Өндөр, Мөрөн төдийгүй Сүхбаатар, Дорнод аймгийн тариаланчдад 2 тн сонгино, 250 кг сармисны үрийг өөрсдөө бэлтгэн нийлүүлсэн.Нөхөр Х.Ариунтөгс Эвт худалдааны төвд сүүлийн 4 жил хүнсний ногооны лангуу ажиллуулан бүтэн жилийн турш өөрсдийн тарьсан ногоогоо худалдан борлуулдаг.
Н.Туул хүнсний ногооны талбайд 2 га газар тариалахын зэрэгцээ гэр бүлийн хэрэгцээний газартаа худаг гаргуулан 4 га газар хашиалан сармис, сонгины үр үржүүлгийн ажлыг хийж, сумын 10 гаруй иргэдэд ажлын байр гарган цалинжуулан ажиллуулж, үзэсгэлэн худалдаанд тогтмол оролцон хүнсний ногоог боловсруулан Мөрөнгийн ногоочдыг манлайлан ажиллаж байгаа амжилтыг нь үнэлэн “аймгийн аварга тариаланч”-аар шалгарч шагналаа гардан авлаа.