ДАРХАН СУМЫН МЭРГЭН ХОШУУ БАГИЙН МАЛЧИН Ш.ХҮРЭЛБААТАР, ГЭРГИЙ Д.ДУЛАМСҮРЭН НАР АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН БОЛЛОО

2022.01.29
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
“Усан бар” жилийн сар шинийн босгон дээр Дархан сумаас 2 аймгийн аварга малчин тодорсны нэг нь Дархан сумын Мэргэн хошуу багийн малчин Ш.Хүрэлбаатарын гэр бүл байлаа. Шагналыг АЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга С.Ня...

“Усан бар” жилийн сар шинийн босгон дээр Дархан сумаас 2 аймгийн аварга малчин тодорсны нэг нь Дархан сумын Мэргэн хошуу багийн малчин Ш.Хүрэлбаатарын гэр бүл байлаа. Шагналыг АЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга С.Нямдаваа, ХОХБТХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ нар гардуулан өгч баяр хүргэсэн юм.

Тэрээр бага наснаасаа мал маллах арга ухаанд суралцаж, 1973 оноос “Дархан-Оргил” нэгдэлд малчин, худгийн моторчин, хадлан бэлтгэх, мал туух зэрэг ажлуудыг хийж, 1991 оныг дуустал нэгдэлд ажиллаж байжээ.

1982 онд гэргийн Д.Дуламсүрэнтэй гэр бүл болж өрх тусгаарлаж, ашиг шим сайтай малаар сүргийн бүцтийг сайжруулж, төлийг бүрэн бойжуулж, жил бүр малаа төрөл бүр дээр нь өсгөж байна.

Тухайлбал Барга хуц болон Баяндэлгэрийн улаан ухнаар сүргийн бүтцийг сайжруулахын зэрэгцээ зун намартаа отор нүүдэл байнга хийдэг аж.

Монголын үндэсний баялаг болсон мал сүргээ өсгөн үржүүлж, үр шимийг нь хүртэн яваа аварга малчиддаа халуун баяр хүргэе.