ДАРХАН СУМЫН ШАЖИН БАГИЙН МАЛЧИН Ш.ДАРХАН-ОРГИЛ, ГЭРГИЙ Б.АЮУРСҮРЭН НАР АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН БОЛЛОО

2022.01.29
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
“Усан бар” жилийн сар шинийн босгон дээр Дархан сумаас 2 аймгийн аварга малчин тодорсны нэг нь Шажин багийн малчин Шаравдоржийн Дархан-Оргил, гэргий Батсүхийн Аюурсүрэн нар байлаа. Шагналыг АЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэ...

“Усан бар” жилийн сар шинийн босгон дээр Дархан сумаас 2 аймгийн аварга малчин тодорсны нэг нь Шажин багийн малчин Шаравдоржийн Дархан-Оргил, гэргий Батсүхийн Аюурсүрэн нар байлаа.

Шагналыг АЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга С.Нямдаваа, ХОХБТХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ нар гардуулан өгч баяр хүргэсэн юм.

Тэрээр 2003 онд 350 гаруй толгой малтай, мал маллаж эхэлсэн бол олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд 3000 орчим малтай болжээ.

Түүний сүрэгт эзлэх ямаан сүрэг нь нийт малын 20-оос ихгүй хувийг эзэлдэг бөгөөд энэхүү бүтцийг тогтмол барьж, ашиг шим өндөртэй эцэг мал худалдан авч хээлтүүлгэндээ ашигладаг байна.

Тухайлбал Дорнод аймгийн Барга үүлдрийн хуц, Дорноговийн Дэлгэр ухна, Галшар омгийн ухна авч үржилд ашиглажээ.

Мөн 6 өрхийг 600 гаруй малаар малжуулж, тэдний аж амьдралд дэмжлэг туслалцаа үзүүлсээр иржээ.

Тиймээс түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас үнэлж 2011 онд мянгат малчин, 2013 онд сумын сайн малчин, 2014 онд сумын манлай малчин, 2019 онд сумын алдарт уяач болжээ.

Монголын үндэсний баялаг болсон мал сүргээ өсгөн үржүүлж, үр шимийг нь хүртэн яваа аварга малчиддаа халуун баяр хүргэе.