БОР-ӨНДӨР СУМЫН УУРХАЙЧИН 4 ДҮГЭЭР БАГИЙН ИРГЭН ЛУВСАНПҮРЭВИЙН САРАНЗАЯА АВАРГА ТАРИАЛАНЧ БОЛЛОО

2022.01.29
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Усан бар жилийн сар шинийн босгон дээр Хэнтий аймгаас 3 аварга тариаланч тодорсон билээ. Түүний нэг нь Бор-Өндөр сумын Уурхайчин 4 дүгээр багийн иргэн Лувсанпүрэвийн Саранзаяа байлаа.Тэрээр 15 жил тасралтгүй газар тариалан эрхэл...

Усан бар жилийн сар шинийн босгон дээр Хэнтий аймгаас 3 аварга тариаланч тодорсон билээ. Түүний нэг нь Бор-Өндөр сумын Уурхайчин 4 дүгээр багийн иргэн Лувсанпүрэвийн Саранзаяа байлаа.Тэрээр 15 жил тасралтгүй газар тариалан эрхэлж байгаа бөгөөд төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ нийт 5,5 га талбайд тус тус тариалдаг бөгөөд энэ жил нийт 27,5 тонн ургац хураан авсан байна.

Сүүлийн 3 жилийн байдлаар усалгаатай 0,2 га талбайгаас байцаа 175цн, 1 га тутмаас үндэс үрт ногоо 200-220 цн, хамгаалагдсан хөрсний 1 метр квадрат талбай тутмаас өргөст хэмх 10 кг, улаан лооль 10-12 кг тус тус хураан авсан байна.

2021 оноос зөгий аж ахуй эрхлэхээр 2000 ширхэг зөгий үржүүлж 10 килограмм зөгий бал хураан авсан.

Мөн 0,7 га газарт жимс, жимсгэнийн чацарганын мод, үхрийн нүд, нохойн хошуу гээд нийт 1000 орчим мод тариалдаг бөгөөд энэ жил 250 кг чацаргана хураан авч 5 литр чацарганын тос гарган авсан байна.

Сумын иргэдийг эрүүл эко хүнсний ногоогоор хангаж ажиллахын төлөө байнгын хичээнгүй хөдөлмөрлөж, сум орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж байна.

Л.Саранзаяа нь Бор-Өндөр сумын намрын баяр-2020 үзэсгэлэн худалдаанд оролцож Сумын шилдэг ногоочноор шалгарч байжээ.