Мэдээ мэдээлэл
БАЯН-ОВОО СУМЫН СҮМБЭР БАГИЙН МАЛЧИН Ш.БАТЧУЛУУН“АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” БОЛЛОО
Аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан, АЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Дарханбаатар, мөн Баян-Овоо сумын удирдлагууд “Аймгийн аварга малчины” шагналыг Ш.Батчулуунд гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ.Аймгийн аварга малчин Шагдар овогтой Батчулуун нь 1987-1992 онд Алтан тал нэгдлийн Сүмбэр бригадад хоньчноор ажилласан.
1992 оноос хувийн мал ахуйгаа эрхлэн ажиллаж байна. Уламжлалт мал маллах арга ухааныг үр хүүхдүүддээ өвлүүлж хүү, охин нь мал аж ахуйн салбарт хамтран ажиллаж ирсэн бөгөөд 1989 онд төл бойжуулалтын “Сумын аварга"2014 онд “Сумын сайн малчин” 2016 онд “Сумын манлай малчин” цол тэмдгээр тус тус шагнагдсан.
Мал аж ахуйн үйлдвэрлэлд ажиллах хугацаандаа сүргийн бүтэц чанарт гол анхаарлаа төвлөрүүлэн ажилласны үр дүнд сүрэгт байх хээлтэгчийн тоо нь тогтвортой нэмэгдэж сүрэгт эзлэх хувийн жинг бог малд хувь, бод малд хувьд хүргэж мал эмнэлэг үржлийн албаар баталгаажуулсан жишигт тэнцсэн хээлтүүлэгчтэй болсон байна.
Сумын сайн малчин Ш.Батчулуун нь нь зах зээлийн өнөөгийн нөхцөлд хувийн мал аж ахуйн тоо толгойг жил дараалан өсгөхийн зэрэгцээ түүний ашиг шим, үүлдэр угсааг сайжруулах, малгүй өрхийг малжуулах, хойч үе үр хүүхдүүддээ мал маллан амьдрах арга ухаанд сургадаг, нутаг усандаа нэр хүндтэй, мал маллах Монгол ухааныг өвлүүлэн авч яваа тэргүүний малчны нэг юм.