ДАДАЛ СУМЫН АГАЦ БАГИЙН МАЛЧИН Д.СЭНГЭБААТАР “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” БОЛЛОО

2022.01.26
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан, АЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б..Дарханбаатар, мөн Дадал сумын удирдлагууд “Аймгийн аварга малчины” шагналыг Д.Сэнгэбаатарт гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ.Тус сумын Агац баг...

Аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан, АЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б..Дарханбаатар, мөн Дадал сумын удирдлагууд “Аймгийн аварга малчины” шагналыг Д.Сэнгэбаатарт гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ.Тус сумын Агац багийн малчин Даваасүрэнгийн Сэнгэбаатарын гэр бүл нь 1993 оноос Дадал сумандаа 29 жил мал маллаж ажил хөдөлмөрийн гараагаа малчны хотноос эхлэн, буянт мал сүргээ жил дараалан тогтвортой өсгөж, 2016 онд “Сумын аварга малчин гэр бүл”, 2020 онд эхнэр О.Болормаа нь “Сумын аварга саальчин” болсон сумын шилдэг, тэргүүний малчин гэр бүл юм.

малчин Д.Сэнгэбаатар нь ахмад малчдаас мал маллах арга ухаанд суралцан сүргийн бүтэц чанарт гол анхаарлаа хандуулан ажилласны үр дүнд сүрэгт байх хээлтэгчийн тоо нь тогтвортой нэмэгдэж, сүрэгт эзлэх хувийн жинг бод малд 37 хувьд хүргэж, үржлийн албаар баталгаажуулсан жишигт тэнцсэн хээлтүүлэгчтэй болсон сумын аварга малчин өрх.

Малыг өсгөн үржүүлэхдээ мал сүргийн ашиг шим үүлдэрлэг, таваарлаг байдалд анхаарч жил бүр малыг ангилалтанд хамруулж , 2020-2021 онуудад ХААХҮЯ-аас зохион байгуулж буй “Мал бүртгэлжүүлэлтийн аян”-ны хүрээнд шилмэл сүргийн 2 бух, 32 үнээ ээмэгжүүлж бүртгүүлжүүлсэн ба 2011 оноос аймгийн ХХААГазар, Дадал сумын ХААТасагтай хамтран хэрэгжүүлж буй “Симменталь үүлдрээр сайжруулсан нутгийн үхрийн ашиг шимийн түвшинг тогтоох” судалгааны ажилд идэвхийлэн оролцож уг ажлын үр дүнд цөм сүргийн шаардлага хангаж байгаа тул үржлийн өсвөр хээлтэгч, хээлтүүлэгч бойжуулах эрх бүхий “ Цөм сүргийн өрх” батламжтай болсон юм.