ХЭНТИЙ АЙМАГТ БАРИГДАЖ БАЙГАА ТҮҮХЭН ЦОГЦОЛБОРУУД БОЛОН ТОМООХОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ЦАХИМ ХУРАЛ БОЛЛОО

2022.01.18
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өнөөдрийн цахим хурлаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ гишүүн Б.Бат-Эрдэнэ, УИХ гишүүн Ц.Идэрбатын зөвлөх, Соёлын дэд сайд М.Батбаяр, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор, профессор Б.Цогтба...

Өнөөдрийн цахим хурлаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ гишүүн Б.Бат-Эрдэнэ, УИХ гишүүн Ц.Идэрбатын зөвлөх, Соёлын дэд сайд М.Батбаяр, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор, профессор Б.Цогтбаатар нартай Аймгийн засаг даргын орлогч Л.Батсайхан Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Мөнх-Эрдэнэ нар цахим хуралд оролцож түүхэн аялал жуулчлалын хүрээнд баригдаж байгаа 3 том цогцолборын үйл ажиллагааг хурдан шуурхай шийдвэрлэх гадна тохижилтын ажлуудыг газар дээр нь шийдвэрлүүлэх дутуу зураг төсөв, тендерийг зарлуулах зэрэг асуудлуудыг ярилцаж энэ амралтын өдрөөр Дэлгэрхаан, Биндэр сумдад ажлын хэсэг гарч цогцолборуудын үйл ажиллагаатай танилцаж газар дээр нь ажиллахаар төлөвлөжээ. Аймгийн хэмжээнд эрх шилжиж ирсэн Улсын төсвийн 22, аймгийн хурлаар батлагдсан их хэмжээний засварт орох 13 үндсэндээ нийт 35 ажлыг хурдан шуурхай тендерийг зарлуулах, зураг төсвийг шуурхайлуулах, бэлтгэл байдлыг ханган ажиллаж байгаа бөгөөд он гарснаар Улсын төсвийн нийт 2 ажлын тендерийг зарлаж мөн их хэмжээний засварын 4 тендерийг зарлаад ажиллаж байгааг бөгөөд 2 сар гэхэд ихэнх тендерүүдийг зарлаж дуусах төлөвлөгөөтэй байгааг дуулгаж байлаа.