АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ ХУРАЛДЛАА

2022.01.17
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн Шуурхай штабын хурлаар: Коронавируст халдварын өвчлөл хүн амын дунд хурдацтай тархаж байгаа учир аймгийн хэмжээнд 3,4 дэх тунгийн ажлыг эрчимжүүлэх нэн шаардлагатай байгаа бөгөөд он гарснаар халдвараар өвчилсөн иргэдэ...

Аймгийн Шуурхай штабын хурлаар:

Коронавируст халдварын өвчлөл хүн амын дунд хурдацтай тархаж байгаа учир аймгийн хэмжээнд 3,4 дэх тунгийн ажлыг эрчимжүүлэх нэн шаардлагатай байгаа бөгөөд он гарснаар халдвараар өвчилсөн иргэдээс тунд хамрагдсан иргэд хөнгөн тусаж байгааг мэргэжлийн байгууллагын төлөөлөл хэлж байлаа.

Мөн цагаан сарын баяр болохтой холбогдуулан аймгийн онцгой комиссын хурлыг 2022 оны 01 сарын 19-ны өдөр хуралдуулахаар боллоо.

Өнөөдрийн хурлаар 1. Аймгийн шүүхийн шинжилгээний албаны 137/201 албан тоот Коронавируст халдвар (Ковид-19)-ын өвчилсөн болон өвдөж нас барсан хэргийн задлан шинжилгээнд нэг удаагийн хувцас хэрэгсэл, маск, бээлий дэмжлэг хүссэн асуудлыг нөөцөөс гаргахаар шийдвэрлэлээ.

2. Халдварын тоо нэмэгдэж орны ачаалал хүрэлцэхгүй байгаатай холбогдуулан сүрьеэгийн тасагт нүүлгэн шилжүүлж өвчтөнүүдийг байрлуулахаар шийдлээ. Аймгийн хэмжээнд коронавируст халдвар 2022 оны 1 сарын 16-ны сүүлийн 24 цагт ПСР 89, түргэвчилсэн 112, тохиолдол бүртгэгдсэн нь халдвар ихсэж байгааг харуулж байна.

Аймгийн хэмжээнд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 191 өвчтөн ( хүнд-4, хүндэвтэр-75 хөнгөн-62) өрх эрүүл мэндийн төвийн хяналтад 108 хөнгөн өвчтөн эмчлэгдэж байна. Нийт жирэмсэн-14, хүүхэд-113, өндөр настан-78 хүн эмчлэгдэж байна.Нийт сум тосгодын дархлаажуулалтын өмнөх долоо хоногийн мөн энэ үеийнхтэй харьцуулахад 47.2 хувь буюу 2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.