АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ ХУРАЛДЛАА

2022.01.13
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн Шуурхай штабын хурлаар:Коронавируст халдварын өвчлөл хүн амын дунд хурдацтай тархаж байгаа учир аймгийн хэмжээнд олон нийтийн хамарсан үйл ажиллагааг /хурал, цуглаан, уралдаан тэмцээн, соёл урлаг, спортын арга хэ...

Аймгийн Шуурхай штабын хурлаар:Коронавируст халдварын өвчлөл хүн амын дунд хурдацтай тархаж байгаа учир аймгийн хэмжээнд олон нийтийн хамарсан үйл ажиллагааг /хурал, цуглаан, уралдаан тэмцээн, соёл урлаг, спортын арга хэмжээг/ 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс түр хугацаагаар хязгаарлахаар боллоо.

Мөн халдваргүйжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх талаар холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл хүргүүлэхээр боллоо. Аймгийн хэмжээнд коронавируст халдвар 2022 оны 1 сарын 1-3 ны хооронд нийт тохиолдлын тоо 302 бүртгэгдсэнээс сүүлийн 24 цагт ПСР 24, түргэвчилсэн 42, нийт 66 тохиолдол бүртгэгдсэн нь халдвар ихсэж байгааг харуулж байна.

Аймгийн хэмжээнд 283 өвчтөнөөс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 120 өвчтөн ( хүнд-3, хүндэвтэр-55, хөнгөн-62) өрх эрүүл мэндийн төвийн хяналтад 163 хөнгөн өвчтөн эмчлэгдэж байна. Нийт жирэмсэн-9, хүүхэд-39, өндөр настан-26 хүн эмчлэгдэж байна.