АЙМГИЙН ДЭД БҮТЦИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2022.01.12
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн засаг даргын орлогч, дэд бүтцийн зөвлөлийн дарга Л.Батсайханаар ахлуулсан зөвлөл хуралдаж байна. Хурлаар хэлэлцсэн асуудлууд : 1. 2017-2021 онд төсөл арга хэмжээний гүйцэтгэгчээр шалгарч, хангалтгүй гүйцэтгэсэн,...

Аймгийн засаг даргын орлогч, дэд бүтцийн зөвлөлийн дарга Л.Батсайханаар ахлуулсан зөвлөл хуралдаж байна.

Хурлаар хэлэлцсэн асуудлууд :

1. 2017-2021 онд төсөл арга хэмжээний гүйцэтгэгчээр шалгарч, хангалтгүй гүйцэтгэсэн, өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгээгүй, хугацаа хоцорсон компаниуд гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн ААН-үүдийн жагсаалтуудыг гаргаж хэлэлцлээ.

2. #Хэнтий аймаг Чингис хотод Дулааны станц баригдах ажил 2022 оны 03 дугаар сард эхлэхээр болсон тэгвэл өнөөдрийн хурлаар дулааны станцын орон нутгаас хангах бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажиллах талаар хариуцах байгууллагуудыг томилох ( түгээмэл тархацтай ашигт малтмал, үнс хаях газар, усны шинжилгээ, түр цахилгаан хангаж, кадастрын зураг ) зэрэг асуудлуудыг шийдвэрлэх талаар ярилцлаа.

3. Барилга байгууламж, их засварын ажлын зураг төсөл зөвшилцөх талаар хэлэлцлээ.

4. Захиалагчийн хяналт, зохиогчийн хяналт, барилгын ажлын гүйцэтгэлийн уялдаа зохион байгуулалтын талаар зэрэг 4 нь асуудлуудыг зөвлөлийн хурлаар хэлэлцлээ.