АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН 01 ДҮГЭЭР ХУРАЛ ХУРАЛДЛАА

2022.01.07
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
1. Хэрлэн сумын 5 дугаар багийн Иргэн Б.Даваа нь төмс, хүнсний ногоо тариалж үйл ажиллагаа эрхэлдэг 2021 оны 09 дүгээр сарын 18-нд өдөр цахилгааны шугамд холбогдсон 380 в тоолуурын хайрцганд аянга буусны улмаас цахилгаан моторт ...

1. Хэрлэн сумын 5 дугаар багийн Иргэн Б.Даваа нь төмс, хүнсний ногоо тариалж үйл ажиллагаа эрхэлдэг 2021 оны 09 дүгээр сарын 18-нд өдөр цахилгааны шугамд холбогдсон 380 в тоолуурын хайрцганд аянга буусны улмаас цахилгаан моторт гэмтэл гарсан 3.282.000 төгрөгийн дэмжлэг хүссэн.

2. Шуурхай штаб болон вакцинжуулалтын явуулын цэгт үүрэг гүйцэтгэсэн мэргэжлийн байгууллагуудын ажилчдын 2021 оны 12 дугаар сарын хоолын зардал 3120.000 төгрөгийг шийдвэрлэх тухай 2 асуудлыг хэлэлцлээ.

Гаргасан шийдвэрүүд :Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 60 дугаар зүйлийн 60.1.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4, 11 дүгээр зүйлийн 11.3.2, 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.3, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 385 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 41, 69 дүгээр тушаал, аймгийн Онцгой комиссын 1 дүгээр хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасугай.

2.Төрийн байгууллагуудын ажиллах цагийн хуваарийг 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл богиносгосон цагаар (09:00-12:00, 14:00-17:00) ажиллуулахыг төрийн байгууллагын дарга, эрхлэгч нарт даалгасугай.

3.Коронавируст халдвар (ковид-19)-ын “Омикрон“ хувилбараас урьдчилан сэргийлэх чиглэлээр гадаадад улс орноос ирж байгаа иргэдэд Улсын онцгой комиссын даргын 2021 оны 69 дүгээр тушаалаар баталсан түр журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Эрүүл мэндийн газар (Л.Мэндбаяр), Онцгой байдлын газар (хурандаа Ж.Эрдэнэбат), Цагдаагийн газар (хурандаа Д.Батхүү), Мэргэжлийн хяналтын газар (Б.Сүнгээ), бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай.

4.Эрүүл мэндийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/747 дугаар тушаалаар баталсан Коронавируст халдвар (Ковид-19)-ын батлагдсан болон сэжигтэй цогцсыг оршуулахад баримтлах түр журам, Улсын онцгой комиссын шуурхай штабын даргын 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 4375 дугаар “Коронавируст халдвар (ковид-19)-ын батлагдсан болон сэжигтэй цогцсыг оршуулах үйл ажиллагаанд мөрдөх түр заавар”-ын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Эрүүл мэндийн газар (Л.Мэндбаяр), Онцгой байдлын газар (хурандаа Ж.Эрдэнэбат), Цагдаагийн газар (хурандаа Д.Батхүү), Мэргэжлийн хяналтын газар (Б.Сүнгээ), бүх шатны Засаг дарга нарт даалгасугай.

5.Соёл урлаг, үзвэр үйлчилгээ, спортын үйл ажиллагаа, спорт заал танхимыг 50 хүртэлх хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулагдах явцад дархлаа сэргээх нэмэлт 3 дугаар тунд хамрагдсан эсэх, заал танхимын дүүргэлт, халдваргүйжүүлэлт, хариуцлагын гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг бүх шатны Засаг дарга нарт, Улсын онцгой комиссын 41 дүгээр тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг төрийн болон хуулийн этгээдийн дарга, захирал нарт тус тус үүрэг болгосугай.

6.Коронавируст халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан зарим төрлийн үйл ажиллагааг хязгаарлаж, зохицуулалт хийж ажиллахыг бүх шатны Засаг дарга нарт даалгасугай.

7.Коронавируст халдвар (Ковид-19)-ын эсрэг дархлаа сэргээх нэмэлт 3 дугаар тунгийн дархлаажуулалтад иргэдийг хамруулах арга хэмжээг эрчимжүүлж, тухай бүрт мэдээллээр хангаж ажиллахыг Эрүүл мэндийн газар (Л.Мэндбаяр), бүх шатны Засаг дарга нарт даалгасугай.

8.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч бөгөөд нэгдсэн шуурхай штабын дарга (Л.Батсайхан), Онцгой байдлын газрын дарга бөгөөд Онцгой комиссын орлогч дарга (хурандаа Ж.Эрдэнэбат) нарт тус тус даалгасугай.