ӨСВӨР ҮЕИЙН ШИГШЭЭ БАГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2022.01.06
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсанаар “Өсвөр үеийн шигшээ баг”-ийн спортын нэр төрлийг тогтоож зардал олгох тухай хурлаар хэлэлцлээ. Өсвөр үеийн шигшээ багуудын эрхэм зорилго нь Хан Х...

Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсанаар “Өсвөр үеийн шигшээ баг”-ийн спортын нэр төрлийг тогтоож зардал олгох тухай хурлаар хэлэлцлээ.

Өсвөр үеийн шигшээ багуудын эрхэм зорилго нь Хан Хэнтий нутгийн иргэд, хүүхэд залуучуудыг биеийн тамир, спортоор хичээллэх орчин нөхцөлийг бүрдүүлэх, тэдний эрүүл байх, зан үйлийг Дэлхий, Тив, Олон улс, Улс бүсийн наадмын түвшинд хүргэж, шилдэг тамирчдыг тасралтгүй бэлтгэж нутаг орныхоо нэр алдрыг өндөрт мандуулахад оршиж байгаа юм.“Өсвөр үеийн шигшээ баг”-ийн спортын нэр төрлүүдБадминтон , теннис, волейбол, даам, жудо бөх, сагсан бөмбөг, самбо бөх, чөлөөт бөх, үндэсний бөх, шатар, хөнгөн атлетик, хүндийн өргөлт, буудлага зэрэг 13 төрлүүдээр шигшээ баг бүрдэх юм.