Мэдээ мэдээлэл
АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ ХУРАЛДЛАА
2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн түргэвчилсэн шинжилгээгээр Дадал суманд сүүлийн 24 цагт 14 эерэг тохиолдол бүртгэгдсэн бөгөөд эдгээр батлагдсан тохиолдлуудаас авсан асуумж тандалт дүгнэлт хийж ажиллаж байна.
Хуралдаанаар,1. Шуурхай штаб болон вакцинжуулалтын явуулын цэгт үүрэг гүйцэтгэсэн мэргэжлийн байгууллагуудын ажилчдын 2021 оны 12 дугаар сарын хоолны зардал- 3120.000 төгрөгийг шийдвэрлэх.
2. Коронавируст халдвар (ковид-19)-ын “Омикрон“ хувилбараас урьдчилан сэргийлэх, мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдааг эрчимжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн дотор Онцгой комиссын даргаар батлуулах.
3. 2022 онд “Мал амьтны гоц халдварт өвчин”-тэй тэмцэх, мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдааг хангуулсан нэгдсэн төлөвлөгөөг аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр тушаалаар батлагдсан мэргэжлийн багийн бүрэлдэхүүнийг үүрэг, чиглэл удирдлагаар хангаж боловсруулан 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн дотор батлуулахыг
4. Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Коронавируст халдвар (ковид-19)-ын “Омикрон“ хувилбараас урьдчилан сэргийлэх чиглэлээр гадаадад улс орноос ирж байгаа иргэдийг УБ хотод буудалд 3 хоног тусгаарлах арга хэмжээг хэрэгжүүлж байна.Иймд аймгийн харьяат иргэдийн мэдээллийг ХӨСҮТ-өөс аймгийн Эрүүл мэндийн газарт иргэдийн нэрс ирж байгаа бөгөөд ирсэн иргэдэд хяналт тавих Тандалт судалгааны багийн ажлыг эрчимжүүлэх гэх мэт асуудлуудыг хэлэлцлээ.
Эмнэлзүйн мэдээАймгийн хэмжээнд нийт эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 39. Үүнээс маш хүнд 0 хүнд 3 хүндэвтэр 9, хөнгөн 27 өвчтөн байна. Гэрээр эмчлэгдэж байгаа 9 хүн байна. Үүнээс жирэмсэн 1, хүүхэд 6, өндөр настан 8 эмчлэгдэж байна.
АНЭ-ийн тасагт жирэмсэн 0, хүүхэд 0, өндөр настан 0Халдвартын эмнэлэгт- нийт-6 өвчтөн байна үүнээс хүнд 1, хүндэвтэр 5, хөнгөн 0 Түргэвчилсэн болон PCR шинжилгээний тоо баримт, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний 08:00 цагийн байдлаар молекул биологийн лабораторид PCR шинжилгээ 4 хийгдэж, 2 эерэг, түргэвчилсэн тестээр 49 шинжилгээ хийхэд 23 эерэг тохиолдол бүртгэгдсэн.