БНСУ-ЫН “НЭЭЛТТЭЙ ЭМЧ НАРЫН НИЙГЭМЛЭГИЙН ХҮРЭЭЛЭН”-ТЭЙ ТОГТООСОН ХАМТЫН АЖИЛЛАГАА СЭРГЭЛЭЭ

2022.01.05
Сумдын мэдээ
Тус нийгэмлэгийн эмч нарын баг /Дотор эмэгтэйчүүд, шүд, уламжлал, чих хамар хоолой, зүүн эмчилгээний нарийн мэргэжлийн эмч нар/ 24,25-ны өдрүүдэд сумын ЭМТөвд үнэ төлбөргүй үзлэг үйлчилгээ үзүүлж, эмчилгээ заагдсан үйлчлүүлэгчид...

Тус нийгэмлэгийн эмч нарын баг /Дотор эмэгтэйчүүд, шүд, уламжлал, чих хамар хоолой, зүүн эмчилгээний нарийн мэргэжлийн эмч нар/ 24,25-ны өдрүүдэд сумын ЭМТөвд үнэ төлбөргүй үзлэг үйлчилгээ үзүүлж, эмчилгээ заагдсан үйлчлүүлэгчиддээ 10-14 хоногийн эмчилгээний эмийг үнэ төлбөргүй олгож байна. Тус эмнэлэг манай сумын хүн ардад 6 дахь удаагаа ирж үйлчлүүлж байгаа ба энэ хугацаанд 2 хүүхдийг БНСУ-д нийгэмлэгийнхээ зардлаар Зүрхний хагалгаанд оруулж амьдрал бэлгэлсэн юм. БНСУ дахь “Нээлттэй эмч нарын нийгэмлэгийн хүрээлэн”-гийн хамт олонд болон эрхэм ерөнхийлөгч КО БЁОН СОК танд нийт Батноровчуудынхаа өмнөөс гүн талархал илэрхийлье.