ӨЛЗИЙТ ТОСГОНЫ ИРГЭД СПОРТ ЗААЛТАЙ БОЛЛОО

2021.12.29
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
2020 онд Өлзийт тосгонд шийдвэрлэвэл зохих ажлуудын 1-д эрэмбэлсэн ажил бол тосгоны иргэд залуучуудад зориулсан спорт заалтай болох асуудал байсан юм. Тэгвэл өнөөдөр Улсын төсвийн 750 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар орчин ү...

2020 онд Өлзийт тосгонд шийдвэрлэвэл зохих ажлуудын 1-д эрэмбэлсэн ажил бол тосгоны иргэд залуучуудад зориулсан спорт заалтай болох асуудал байсан юм.

Тэгвэл өнөөдөр Улсын төсвийн 750 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар орчин үеийн стандартад нийцсэн спорт заалны барилга ашиглалтад орлоо.

Тус заалны нээлтэд Хэнтий аймгийн засаг дарга Ц.Чогсомжав, БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц Хэрлэн сумын засаг даргын орлогч Д.Бат-Эрдэнэ, Өлзийт тосгоны захирагч П.Ихбаяр нар оролцсон юм.

Заалны нээлтийн үйл ажиллагаанд зориулж Хэрлэн сумын залуу бөхчүүдийн цол олгох барилдааныг аймгийн БТСГ-тай хамтран зохион байгуулж байна.