АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА Ц.ЧОГСОМЖАВ 3 ДУГААР ТУНГИЙН ХАМРАГДАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

2021.12.21
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өнөөдөр аймгийн Онцгой комиссын дарга Ц.Чогсомжав сумдын удирдлагууд, эрүүл мэндийн төвийн эрхлэгч нартай дархлаажуулалтын вакцины гурав дахь тунгийн хамрагдалтын явцын талаар цахим хурал зохион байгууллаа.10 дугаар сарын 12-ны ...

Өнөөдөр аймгийн Онцгой комиссын дарга Ц.Чогсомжав сумдын удирдлагууд, эрүүл мэндийн төвийн эрхлэгч нартай дархлаажуулалтын вакцины гурав дахь тунгийн хамрагдалтын явцын талаар цахим хурал зохион байгууллаа.10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 55-аас доош насныханд 3 дахь тунг хийж эхэлсэн бөгөөд иргэдийн хамрагдалт аймгийн хэмжээнд хангалтгүй байна.

Ковидын мутацид орсон шинэ хувилбар болох омикронн вирус гарсан нь дэлхийн улс орнуудыг нэлээд сандаргаж байна. Үүнтэй холбоотой хэд хэдэн улс орон хөл хорио тогтоон хилээ хаагаад байгаа юм.Харин гурав дахь тун нь иргэдийн амь насаа алдах эрсдэлийг өндөр хувиар бууруулж байгаа талаар мэргэжлийн байгууллагуудаас зөвлөж байгаа. Тиймээс аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав 3 дахь тунд иргэдийг идэвхтэй хамруулах ажлыг зохион байгуулахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.