“ХЭНТИЙ ОРОН СУУЦ" ИРЭХ ОНД АШИГЛАЛТАД ОРНО

2021.12.04
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Үйл явдлын мэдээ
Улсын их хурлын гишүүн Ц.Идэрбат, ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав нар "Хэнтий орон сууц" ОНӨААТҮГ-ын удирдлагууд болон гүйцэтгэгч компаний төлөөллүүдтэй уулзаж барилгын ажлын явцтай танилцлаа. Эн...

Улсын их хурлын гишүүн Ц.Идэрбат, ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав нар "Хэнтий орон сууц" ОНӨААТҮГ-ын удирдлагууд болон гүйцэтгэгч компаний төлөөллүүдтэй уулзаж барилгын ажлын явцтай танилцлаа.

Энэ оны 7 дугаар сард хямд үнэтэй орон сууц барих зорилгоор “ Хэнтий орон сууц” ОНӨААТҮГ байгуулж эхний 90 айлын барилга эхлүүлж байсан бол өнөөдөр эхний 30 айлын байр захиалгаа авч дууссан байна.

Энэхүү барилгын ажил 2022 оны 2,3 дугаар улиралд дуусаж ашиглалтанд орох бөгөөд 1м.кв нь 1,5 сая төгрөгөөр захиалга авч байгаа юм.Иргэд урьдчилгаа 30 хувиа төлөөд банкны ипотекийн зээлд хамрагдах боломжтой бөгөөд урьдчилгаа төлбөрөө уян хатан нөхцөлтэйгээр бүрдүүлэх боломжтой.

Тодруулбал урьдчилгаа төлбөрийнхөө 10%-ийг дансанд байршуулснаар захиалгын гэрээ хийх эрх үүснэ. Үлдсэн 20% -ийг барилгын ажил эхлэх хугацаа буюу 2022 оны 3 сарын 30-ны өмнө хуваан төлж, банкны бага хүүтэй зээлд хамрагдана.