МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ Л.ЭРИЙНТОВЧД НУТГИЙН УДИРДЛАГУУД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2021.11.26
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Орчин цагийн боловсролын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Хэрлэн Сумын ЕБ-ын 4-р сургуулийн 20 жилийн ойн босгон дээр Л. Эрийнтовч МУ-ын Гавьяат Багш болсон бөгөөд гавьяатын хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол улсын их хурлын...

Орчин цагийн боловсролын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Хэрлэн Сумын ЕБ-ын 4-р сургуулийн 20 жилийн ойн босгон дээр Л. Эрийнтовч МУ-ын Гавьяат Багш болсон бөгөөд гавьяатын хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол улсын их хурлын гишүүн Ц.Идэрбат аймгийн ИТХ-ийн дарга Г.Хэрлэнчулуун, аймгийн засаг дарга Ц.Чогсомжав Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч М.Шүрэнцэцэг нар оролцож шинэхэн "Гавьяат багш" Л.Эрийнтовчд баяр хүргэн хүндэтгэл үзүүллээ.

МУ-ын Гавьяат Багш Л.Эрийнтовч нь хөгжлийн тулгуур болсон механик болон автоматикийн үндсийг физикийн цахилгаанаас эхлээд математикийн програмчлалтай нь хүртэл сургаж тив, дэлхийн хэмжээнд амжилт гарган яваа олон шавь нарыг бэлтгэн яваа багш юм.