МЭНДЧИЛГЭЭ

2021.11.26
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Та бүхэндээ Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан бахархалт өдрийн чин сэтгэлийн халуун мэндчилгээ өргөн дэвшүүлье. Өдгөөгөөс 94 жилийн тэртээ 1924 оны 11 дүгээр сарын 26-нд Улсын анхдуга...

Та бүхэндээ Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан бахархалт өдрийн чин сэтгэлийн халуун мэндчилгээ өргөн дэвшүүлье.

Өдгөөгөөс 94 жилийн тэртээ 1924 оны 11 дүгээр сарын 26-нд Улсын анхдугаар их хурал хуралдаж, анхны Үндсэн хуулиа баталжээ. Энэ хуулиар угсаа залгамжилдаг Хаант засгаас Бүгд найрамдах засаглал буюу ард иргэд нь төр засгаа сонгуулийн зарчмаар эмхлэн байгуулдаг цоо шинэ тогтолцоонд шилжих түүхэн шийдвэрийг гаргасан түүхтэй. Төв Азид монгол угсааны нүүдэлчдийн байгуулсан төр улс, Хүннүгийн түүх 2227 жилийн тэртээгээс тоологддог.

Монголчуудын хоёр мянганаар өртөөлсөн Их түүхийн хуудсанд засгийн эрхийг ард түмэнд өгч, үндэсний тусгаар тогтнол, төрийн бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлсэн энэ алхам онцгой тод бичигдэн үлдсэн юм.

Энэ үйл явдал нь туурга тусгаар улсаа байгуулж, улс үндэстнээ сэргээн мандуулахын төлөөх 1911, 1921 оны үндэсний хувьсгалын ялалтын шууд тусгал байсан гэж хэлж болно.

Өнгөрсөн 90 гаруй жилийн хугацаанд монгол түмний олсон ололт, хүрсэн амжилт, хөгжил дэвшил чухамхүү энэ түүхэн сонголтоос эхтэй билээ.Тиймээс энэ өдрийг Монголоор овоглодог, Монголоороо омогшдог иргэн бүхэн дээдлэн хүндэлж, бахархан тэмдэглэж байх учиртай.

Анхдугаар Үндсэн хуулиар хамжлагат ёсыг халж, газрын дээрх, доорх бүх баялаг ард түмний өмч болохыг зарлаж, иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулан, эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдийн нэгэн адил тэгш эрхийг олгох зэрэг нийгмийг ардчилах нэн чухал асуудлуудыг хуульчлан тогтоосон билээ.

Эрхэм хүндэт иргэд ээ,Улс орны эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал амаргүй ээдрээтэй байна. Гэвч аливаа бэрхшээл саадыг даван туулж чаддаг, үүссэн асуудлыг саруул ухаан, мэргэн оюунаар зөв оновчтой шийддэг ард түмэн бол монголчууд билээ.Төрийн нуруу төвшин, түмний сэтгэл амгалан байх болтугай.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ЧОГСОМЖАВ