ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

2021.11.25
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар батлагдсан Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журамд “Монгол улсын иргэн төрийн захиргааны албанд анх орох...

Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар батлагдсан Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журамд “Монгол улсын иргэн төрийн захиргааны албанд анх орохдоо төрийн захиргааны албан хаагчийн тангаргийг ёс төртэйгөөр өргөнө” гэж заасан дагуу Баян-Овоо, Дэлгэрхаан, Биндэр, Цэнхэрмандал сумдын төрийн захиргааны 6 албан хаагч , аймгийн төвөөс 3, нийт 9 төрийн албан хаагч тангараг өргөлөө.

Тэд эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглаж төрийн сүлдэндээ мэхийн ёсолсон юм.

Энэ үеэр АЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар, тангараг өргөсөн албан хаагч нарт хандаж "Та бүхэн өргөсөн тангарагтаа үнэнч байж, Хэнтий нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө, ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө өөрийн бүх мэдлэг, авьяас чадвараа дайчлан ажиллаж амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна" гэлээ.